Холбооны көүч нар

Көүч бүрийн профайлыг бид шалгаж баталгаажуулсны дараа л платформ дээр нийтэлнэ. Туршлага, үйлчилгээ, үнэ, бусдын үнэлгээ — бүгд ил тод.

Көүчүүдтэй танилцах

Хэрхэн ажилладаг вэ?

1

Өөрийн көүчийг сонгоорой

Чиглэл, үнэ, туршлага, үнэлгээгээр шүүж, өөрт тохирох көүчөө сонго. Профайл бүр дээр танилцуулга, үйлчилгээ, бусдын сэтгэгдэл бий.

2

Цагаа захиалж, төлбөрөө төл

Көүчийн боломжит цагаас сонгоод QPay-аар төл. Төлбөр амжилттай болмогц захиалга шууд баталгаажна, баримт имэйлээр очно.

3

Уулзалт хийсэн көүчээ үнэлэх

Таны үнэлгээ дараачийн үйлчлүүлэгчийн зөв сонголтод чухал нөлөө үзүүлэх болно.

Мэргэжлийн көүчинг үйлчилгээ үзүүлэх

Монголын көүч нарын холбоо нь зөвхөн ганцаарчилсан уулзалтаар хүн бүрд өөрчлөгдөх боломжтой эерэг сонголт байдаг гэдгийг мэдрүүлэх болно.

17

Үйлчилгээ үзүүлэх боломжтой көүч нарын тоо

1,000+

Көүчинг үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийн тоо

Хүн бүрийн эерэг өөрчлөлтөд бид туслах болно

— Монголын Көүч Нарын Холбоо

Түгээмэл асуултууд

Көүч хэрхэн сонгох вэ?

Тулгар ч буй асуудлын чиглэл, көүч нарын үнэ, туршлага, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг уншиж өөрт тохирохыг көүчөө сонгоорой.

Төлбөрөө яаж төлөх вэ?

QPay-аар онлайнаар төлнө. Төлбөр амжилттай болмогц захиалга автоматаар баталгаажиж, баримт имэйлээр очно.

Цагаа өөрчлөх, цуцлах боломжтой юу?

Боломжтой. Захиалгын хуудаснаасаа цуцлах эсвэл өөрчлөх хүсэлтээ илгээнэ. Нарийн нөхцөл нь көүч бүрийн хуваарийн бодлогоос хамаарна.

Уулзалт хаана болдог вэ?

Көүчтэйгээ тохиролцсоноор онлайнаар эсвэл биечлэн уулзана. Уулзалтын хэлбэр, байршил көүч бүрийн профайл дээр тодорхой бичигдсэн байна.

Би көүч болж элсэж болох уу?

Танд олон улсын көүчлэх эрхийн сертификат байгаа бол боломжтой байгаа. Харин байхгүй ч суралцахыг хүсэж байвал "Ганабелл Институд"-ийн көүч бэлтгэх хөтөлбөрт суралцах боломжтой. Ганабелл Институдын утас: 88082272

Миний мэдээлэл аюулгүй юу?

Тийм. Холболт бүр SSL шифрлэлттэй, нэвтрэлт аюулгүй, төлбөр QPay-ийн албан ёсны сувгаар хийгдэнэ. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Нийгмийн үйлчилгээ

Үнэ төлбөргүй көүчинг

Тохирох хөтөлбөрөө сонгоод бүртгэлийн маягтыг бөглөнө үү.

Өглөөний үнэ төлбөргүй көүчинг

Өглөөний үнэ төлбөргүй көүчингийн бүртгэлийн маягт.

Бүртгүүлэх

13–15 насны групп көүчинг

13–15 насны оролцогчдын групп көүчингийн бүртгэлийн маягт.

Бүртгүүлэх

Бэлэг болгоорой — хайртай хүндээ көүчийн уулзалт бэлэглээрэй

Төрсөн өдөр, баяр ёслол, шинэ эхлэл — заримдаа хамгийн үнэ цэнэтэй бэлэг бол зөв хүнтэй хийх нэг яриа. Уулзалтын эрх бэлэглээд хүлээн авагч нь хүссэн чиглэлийн дагуух көүчтэй болох боломжтой.

Бэлгийн багц харах